hicheel

2011-05-12 - Зөвлөгөө 4

Ангилал: зөвлөмж

Олон оронтой тоо

Хүүхдүүд та бүхэн гол нь олон оронтой тоог уншихдаа орон ангиа сайн мэдэх хэрэгтэй. Үүнд : III анги буюу саяын анги

II анги буюу мянгын анги

I анги буюу нэгжийн анги

Анги бүр 3 – н оронтой байдаг.

III анги буюу саяын анги

II анги буюу мянгын анги

I анги буюу нэгжийн анги

Зуун сая

Арван сая

Нэг сая

Зуун мянга

Арван мянга

Нэг мянга

Зуу

Арав

Нэгж

3

7

8

0

0

3

7

0

2

Энэ хүснэгтийг хүүхэд бүр татаж уул хүснэгт дээрээ өөрсдийн санаагаар олон оронтой тоо бичиж түүнийгээ зөв унших дасгал хийгээрэй.

Ижил оронтой тоог жишихдээ оронг харгалзуулан жишдэг.

43702 < 43720

Олон оронтой тоог бичихдээ стандарт хэлбэрээр бичихийг анхаар.

1, 003, 450 ( нэг сая гурван мянга дөрвөн зуун тавь)

Байхгүй оронг 0 цифрээр тэмдэглээрэй.

Орны нэмэгдэхүүний нийлбэрээр бичих.

1003450 = 1000000 + 3000 + 400 + 50

Тоог тоймлохдоо тоймлох орны дараагийн цифр нь 5-аас бага байвал тоймлох орны цифрийг хэвээр үлдээж хойдох бүх цифрийг 0-ээр солино.

7345 7350 8867 8870

Өөрсдөө хийж үзээрэй.

а. 343759, 7984734, 9489, 73893 орны нэмэгдэхүүний нийлбэрээр задал.

б. 7436, 9867 эдгээр тоог арав, зуун, мянгаар тоймлоорой.

в. Нэг сая гурван зуун найман мянга долоон зуун гурав

Гучин хоёр сая дөрвөн зуун мянга арван долоо – стандарт хэлбэрээр бичээрэй.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 3 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax