hicheel

2011-05-12 - гэрийн даалгавар 5

Ангилал: гэрийн даалгавар

Ертөнцийн гурвыг цээжлээрэй.

Ертөнцийн гурван ногоон

Тагт ургасан хагд нэг ногоон

Тайгад ургасан арц нэг ногоон

Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Ертөнцийн гурван улаан

Жаргалтай хатны хацар нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан

Ертөнцийн гурван цэвэрхэн

Үсээ самнасан эхнэр нэг цэвэрхэн

Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэвэрхэн

Үнсийг нь цэвэрлэсэн тулга нэг цэвэрхэн

Ертөнцийн гурван гүн

Их далайн ёроол нэг гүн

Эрдэмтэй хүний санаа нэг гүн

Энх төрийн бодлого нэг гүн

Ертөнцийн гурван баян

Тэнгэр одоор баян

Газар үндсээр баян

Далай усаар баян

Ертөнци...

Шууд холбоос

2011-05-12 - гэрийн даалгавар 4

Ангилал: гэрийн даалгавар

Дараах эхийг уншаад ялгах эгшигтэй үгийг ялган бичээрэй.

Дуу үүссэн домог

Эрт цагт ядуу охин аргал түүж явав. Гэнэт нэгэн шувуу сандран нисэж ирээд,охины хормой доор нуугдахыг гуйжээ.Энэхэн мөчид догшин харцага шумбан ирж, охины эргэн тойрноор нисэж шувууг хайгаад ололгүй буцав. Гэтэл нэгэн эмгэн ирж, “Охины минь амийг аварсан танд их баярлалаа. Юу дуртайгаа надаас хүс” гэв. Охин айж сандраад юу ч хэлж чадсангүй. Гэтэл эмгэн “За би чамд охиныхоо дуу хоолойг бэлэглэе” гэж хэлчхээд гэнэт алга болжээ. Энэ үеэс охин гайхамшигтай сайхан хоолойтой болж түмэн олонд хүндлэгджээ.


...

Шууд холбоос

2011-05-12 - Зөвлөгөө 4

Ангилал: зөвлөмж

Олон оронтой тоо

Хүүхдүүд та бүхэн гол нь олон оронтой тоог уншихдаа орон ангиа сайн мэдэх хэрэгтэй. Үүнд : III анги буюу саяын анги

II анги буюу мянгын анги

I анги буюу нэгжийн анги

Анги бүр 3 – н оронтой байдаг.

...

III анги буюу саяын анги

II анги буюу мянгын анги

I анги буюу нэгжийн анги

Зуун сая

Арван сая

Нэг сая

Зуун мянга

Арван мянга

Нэг мянга

Зуу

Арав

Нэгж

3

7

8

0

0

3

7

0

Шууд холбоос

2011-05-11 - Шүлэг 3

Ангилал: бие даалт

Ж.Дашдондог:          Үхэр цувна

Алаг цэцэгт талын дундуур

Адуун сүрэг тачигнан айсуй

Өмнүүр нь зурайсан ганцхан замаар

Үхэр сүрэг цувран айсуй

-Хамт зэрэгцээд явахаа мэддэггүй

Хачин тэнэг амьтад юм даа гэж

Эрих шиг цуварсан үхрийг адуу

Элэглэн шоолон хэлэв гэнэ

-Газраа хайрладаг болохоороо л

Ганцхан замаар цувдаг юм даа гэж

Алаг цэцэгс тахалсан адуунд

Ар араасаа цуварсан үхэр хэлжээ

 

 

 

 

 

 

 

 

Ч.Арьяасүрэн:       Тоншуул

Алаг эрээн биетэй

Ажилч дархан цолтой

Алжааж ядрахаа мэддэггүй

Авхаалжтай амьтан бол тоншуул

Өвгөн модны цуурхайгаас

Өт авч идэхээр

Хумсаа...

Шууд холбоос

2011-05-11 - Шүлэг

Ангилал: бие даалт

Г.Сэсмээ:         Ээжээ ээжээ

Торгон шар нөмрөгтэй

Торомгор хөөрхөн ботго минь

Гангийн наранд  цангаж байна уу?

Гадсаа тойрон буйлж байна уу?

Бор ингэ буйлан буйлсаар

Ботгоо санаад ирдэг юм уу?

Үнэн, хүү минь тэгдэг юм

Үрээ амьтан хайрладаг юм.

Т.Жамьяансүрэн:      Мойл

Туул голын шугуйд

Монос мод найгана

Туяхан нарийхан ишинд нь

Мойл жимс бөнжийж

Үрлэн хүрэн жимсийг нь

Атгаад авах гэхлээр

Үй түймэн өргөс нь

Хатгаад болдоггүй хяслантай

Жимс өргөс хоёр нь

Зэрэгцэн ургах л юм даа.

Монгол дээлийн ерөөл

Урд хормой дээр чинь

Унага даага гишгэл

Хойд хормой дээр чинь

Хонь ...

Шууд холбоос

2011-05-11 - Шүлэг цээжлээрэй

Ангилал: бие даалт

Ч.Лхамсүрэн:      Сүү

Өргөн талыг бүрхсэн

Өлзийт сүрэг минь өсөж байна

Өнгөт идээний дээж

Өтгөн сүү минь дэлгэрч байна

Түлсэн улаан гал минь

Дүрэлзээд сайхан асаж байна

Түүхий цагаан сүү минь

Дөвийн хөөрсөөр оргилж байна

Ариун сүүний чинь дээгүүр

Аятайхан хөөс татаж байна

Арвин хөөсний дороос

Амтат өрөм загсаж байна

.

 

         Ш.Галсанбаатар:  Шагайн наадгай

Атга дүүрэн шагайгаа

Ахрын эсгий дээр цацлаа

Дүүгийн хаясан шагай

Дэвжээ бүрхэн уналаа

Хонь, ямаа, тэмээ, морь

Ховор тохиох онх хүртэл буулаа

Ижил ижлээр нь хөндөж харвадаг

Эртний ёсыг дүү зөрчлөө

Хонь, ямаа хоё...

Шууд холбоос

2011-03-31 - Хүн орчин, монгол хэл

Ангилал: бие даалт


Шууд холбоос

2011-03-31 - Цээжлэх шүлэг

Ангилал: бие даалт

                 Амьддаа бие биеэ хайрла

Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь битгий шархлуул

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгйг бусдадаа нээж өг

Ачийг чинь  тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй...

Шууд холбоос

2011-03-31 - "Өгүүлбэртэй бодлого" бодох аргачлал

Ангилал: зөвлөмж

“Өгүүлбэртэй бодлого”бодох аргачлал”

Өгүүлбэртэй бодлогыг бодохдоо: Бодлогын өгүүлбэрийг маш сайн унших хэрэгтэй. Ойлгохгүй байвал дахин 2-3 удаа уншина. Уншсаныхаа дараа дотроо бодно.

Үүнд: Юуны тухай бодлого байна?, Ямар нэртэй хэн? хэн?

юу?, юу? гарч байгаа , дараа нь яасан? гэх мэт.

- Бодлогынхоо асуултыг дахин унших

- Товч бичиглэл ,юмуу зураглалыг заавал хийнэ.

Энэ хамгийн чухал юм шүү. - Үүний дараа бодож эхэлнэ. Жишээ нь:

Бат, Дорж  хоёр мод тарив. Бат 16 мод , Дорж , Батаас 6-аар цөөн мод тарив. Бат, Дорж  хоёр нийлээд хэдэн мод тарьсан бэ?

Бат  – 16 мод

Дорж  -6 аар цөөн мод

Нийлээд хэдэн...

Шууд холбоос

2011-03-30 - Нэгдүгээр ангид орох хүүхэдтэй эцэг эхэд өгөх зөвөлгөө

Ангилал: зөвлөмж

Наймдугаар сар бол нэгдүгээр ангид орох хүүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хамгийн халуухан үе билээ. Энэ сард эцэг эхчүүд хүүхэддээ тохирох хичээлийн хэрэгсэл Цуглуулах, сургуулийн алтан босгыг анх алхан оруулахад бэлтгэн маш их зовдог. Тиймээс бид танд бяцхан зөвлөгөө хүргэж байна.
Хүүхдэд тань цүнх нь хэт их хүнд байж болохгүй. Тиймээс хэтэрхий хүнд, овортой цүнх бүү худалдан аваарай. Ээлжийн гутлыг нь хар. Зузаан ултай арьсан гутал, шаахай өдөр тутмын ачаалалд нь их хэрэг болно. Том харандаа үзгийн сав, үзэг, олон өнгийн харандаа, усан будаг авах хэрэггүй. Гэхдээ хүүхдийн тань ху...

Шууд холбоос

Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн