hicheel

2011-05-11 - Шүлэг 3

Ангилал: бие даалт

Ж.Дашдондог:          Үхэр цувна

Алаг цэцэгт талын дундуур

Адуун сүрэг тачигнан айсуй

Өмнүүр нь зурайсан ганцхан замаар

Үхэр сүрэг цувран айсуй

-Хамт зэрэгцээд явахаа мэддэггүй

Хачин тэнэг амьтад юм даа гэж

Эрих шиг цуварсан үхрийг адуу

Элэглэн шоолон хэлэв гэнэ

-Газраа хайрладаг болохоороо л

Ганцхан замаар цувдаг юм даа гэж

Алаг цэцэгс тахалсан адуунд

Ар араасаа цуварсан үхэр хэлжээ

 

 

 

 

 

 

 

 

Ч.Арьяасүрэн:       Тоншуул

Алаг эрээн биетэй

Ажилч дархан цолтой

Алжааж ядрахаа мэддэггүй

Авхаалжтай амьтан бол тоншуул

Өвгөн модны цуурхайгаас

Өт авч идэхээр

Хумсаа бөх шигтгээд

Хөх сүүлээ хөдөлгөдөг гэнэ

Хурц цүүцнээс ялгаагүй

Хошуугаараа модыг тоншиход

Өвгөн модны өт

Өөдөөс нь атиран цухуйна

Тоншуул түүнийг иднэ

Тоншиж модыг эмнэнэ

Амьтан болгон тоншуулыг

Ачтай шувуу гэнэ.

 

 


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 4 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax