hicheel

2011-05-11 - Шүлэг цээжлээрэй

Ангилал: бие даалт

Ч.Лхамсүрэн:      Сүү

Өргөн талыг бүрхсэн

Өлзийт сүрэг минь өсөж байна

Өнгөт идээний дээж

Өтгөн сүү минь дэлгэрч байна

Түлсэн улаан гал минь

Дүрэлзээд сайхан асаж байна

Түүхий цагаан сүү минь

Дөвийн хөөрсөөр оргилж байна

Ариун сүүний чинь дээгүүр

Аятайхан хөөс татаж байна

Арвин хөөсний дороос

Амтат өрөм загсаж байна

.

 

         Ш.Галсанбаатар:  Шагайн наадгай

Атга дүүрэн шагайгаа

Ахрын эсгий дээр цацлаа

Дүүгийн хаясан шагай

Дэвжээ бүрхэн уналаа

Хонь, ямаа, тэмээ, морь

Ховор тохиох онх хүртэл буулаа

Ижил ижлээр нь хөндөж харвадаг

Эртний ёсыг дүү зөрчлөө

Хонь, ямаа хоёрыг

Хооронд нь няслах гэж зүтгэлээ

Хонь, ямаа хоёрыг мөргөлдөхийг

Хоёр нүдээрээ харсан гэж зүтгэлээ

Тэгдэггүй юм, тэнгэр задарна гэж

Тэнд суусан эмээ хошигнолоо

Ардын наадгайн ёсыг эрхэмлэ гэж

Аав бидэнд сургалаа

 

 


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 6 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax