hicheel

2011-05-11 - Шүлэг

Ангилал: бие даалт

Г.Сэсмээ:         Ээжээ ээжээ

Торгон шар нөмрөгтэй

Торомгор хөөрхөн ботго минь

Гангийн наранд  цангаж байна уу?

Гадсаа тойрон буйлж байна уу?

Бор ингэ буйлан буйлсаар

Ботгоо санаад ирдэг юм уу?

Үнэн, хүү минь тэгдэг юм

Үрээ амьтан хайрладаг юм.

Т.Жамьяансүрэн:      Мойл

Туул голын шугуйд

Монос мод найгана

Туяхан нарийхан ишинд нь

Мойл жимс бөнжийж

Үрлэн хүрэн жимсийг нь

Атгаад авах гэхлээр

Үй түймэн өргөс нь

Хатгаад болдоггүй хяслантай

Жимс өргөс хоёр нь

Зэрэгцэн ургах л юм даа.

Монгол дээлийн ерөөл

Урд хормой дээр чинь

Унага даага гишгэл

Хойд хормой дээр чинь

Хонь хурга харайл

Дотоод хормой дээр чинь

Тос өөх наалд

Эд нь хэврэг

Эзэн  нь  мөнх

Энэнээсээ улам сайныг

Эдэлж яваарай

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 5 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax