hicheel

2011-05-12 - гэрийн даалгавар 4

Ангилал: гэрийн даалгавар

Дараах эхийг уншаад ялгах эгшигтэй үгийг ялган бичээрэй.

Дуу үүссэн домог

Эрт цагт ядуу охин аргал түүж явав. Гэнэт нэгэн шувуу сандран нисэж ирээд,охины хормой доор нуугдахыг гуйжээ.Энэхэн мөчид догшин харцага шумбан ирж, охины эргэн тойрноор нисэж шувууг хайгаад ололгүй буцав. Гэтэл нэгэн эмгэн ирж, “Охины минь амийг аварсан танд их баярлалаа. Юу дуртайгаа надаас хүс” гэв. Охин айж сандраад юу ч хэлж чадсангүй. Гэтэл эмгэн “За би чамд охиныхоо дуу хоолойг бэлэглэе” гэж хэлчхээд гэнэт алга болжээ. Энэ үеэс охин гайхамшигтай сайхан хоолойтой болж түмэн олонд хүндлэгджээ.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 2 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax