hicheel

2011-05-12 - гэрийн даалгавар 5

Ангилал: гэрийн даалгавар

Ертөнцийн гурвыг цээжлээрэй.

Ертөнцийн гурван ногоон

Тагт ургасан хагд нэг ногоон

Тайгад ургасан арц нэг ногоон

Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Ертөнцийн гурван улаан

Жаргалтай хатны хацар нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан

Ертөнцийн гурван цэвэрхэн

Үсээ самнасан эхнэр нэг цэвэрхэн

Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэвэрхэн

Үнсийг нь цэвэрлэсэн тулга нэг цэвэрхэн

Ертөнцийн гурван гүн

Их далайн ёроол нэг гүн

Эрдэмтэй хүний санаа нэг гүн

Энх төрийн бодлого нэг гүн

Ертөнцийн гурван баян

Тэнгэр одоор баян

Газар үндсээр баян

Далай усаар баян

Ертөнцийн гурван дутуу

Тэнгэрт багана дутуу

Дэлхийд бүслүүр дутуу

Далайд таг дутуу


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2021-01-16 - хххххх

Бичсэн: сурагч (зочин)

ёстой их хэрэг боллоо 🕊

Шууд холбоос


Бичлэг: 1 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax